Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Талх болох буудайг л урамшуулдаг болъё

Бид 100 мянган тонн буудайгаа экспортолж чадах уу. Биднээс хэн хэрхэн худалдаж авах бол... Буудай экспортлогч болох хэмжээнд хүртлээ бид ургац авсан бил үү гэсэн асуултын хариуг хайж явахдаа хамгийн түрүүнд буудайн чанарт анхаарал хандуулах цаг нь болж, тариаланчид маань ч тооны хойноос гэхээс илүүтэйгээр чанарт санаа тавьдаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Монгол Улсын Засгийн газар Атрын гуравдугаар аян зарлаж, тариаланчдыг дэмжиж эхэлснээс хойш монголчууд Хятад гурил гэдгийг үндсэндээ мартсан. Өнгөрсөн жилээс эхлэн дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудай тариалдаг болсноор Орос гурил гэдгийг үндсэндээ зах зээлээс шахаж эхлээд байгаа. Тэгвэл бид ямар гурил иддэг вэ. Дээд, нэг, хоёрдугаар, ширхэгтэй дээд гурил гээд бидний мэддэг нэр төрөл дууслаа. Дэлхийн зах зээлд тэгвэл хэдэн төрлийн гурил хүнсний хэрэглээнд ашиглагддаг бол...Энэ талаар тодруулахаар гурилын үйлдвэрүүдээр ортол өөдөөс буудайн чанарын талаархи яриагаар угтлаа. Бид бол жинхэнэ органик, натураль зүйл хэрэглэдэг гэдгээрээ дэлхийд ба­хархдаг хүмүүс. Тэгвэл энэ маань нэг талаараа ололт ч нөгөө талаараа дутагдалтай тал болох юм. Мон­голын гурилын үйлдвэрүүд европ технологи, стандарттай гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэж байгаа гурил маань заавал хүнсний бүтээгдэхүүн болж байх ёстой. Өөрөөр хэлбэл, талх л болох ёстой. Гэвч тариаланчид маань талх болчих чанарын буудай тариалж чадаж байна уу гэвэл арай л өөр ойлголт гарч ирэх нь. Энэ жил 468 мянган тонн улаан буудай хурааж авна гэсэн урьдчилсан бланс гарсан.
Тариаланчид эхнээсээ буудайгаа борлуулахаар яриа хэлэлцээрээ хийж эхлээд байна. Одоогоор нэг тонн улаан буудайн үнэ 280 мянган төгрөгөөр яригдаж байгаа бол урамшуулалд нь төр тонн тутамд 100 мянган төгрөг өгөхөөр болсон.  Үндсэндээ тариаланчид гурил болох хэмжээнд чанартай буудай хурааж аваад дотоодын үйлдвэрүүдэд тушаавал тонныг нь 380 мянгаар борлуулах нь.
Өнөө жилийн буудай түрүүчээсээ гурилын үйлдвэрүүдэд чанарын шалгалтад орж байна. Гэвч тариаланчдын ярьдгаар бороо хуртай зун тарианы болц, чанар мууддаг гэгчээр гурил хийхэд гол үзүүлэлт нь болох цавуулаг нь харьцангүй муу байгаа сурагтай. Хэрвээ цавуулаг муутай бол бидний бахархаад байдаг органик экологийн гэдэг үгийг татгалзаж, гурилаа бодоод тодорхой хэмжээний технологиор химийн элемэнтүүд ашиглахаас өөр аргагүй.
Гурил үйлдвэрлэгчдийн ярьснаар 1980-аад оны дундуур буудайг цавуулгаар нь ялгаж авдаг байсан гэнэ. Харин өнөөдрийн хувьд хоггүй, цэвэр жингээр л стандарт шаардлагад тохируулж авдаг болсон байна. Мэргэжилтнүүд буудайн чанар харьцангуй гайгүй байдаг, цавуулаг нь багадаа 17 хувьтай л орж ирдэг гэж байхад үйлдвэрлэгчид 14 хувьтай ч ирдэг гэж буй.
Тэгвэл тариаланчдын хувьд мэдээж бордоо бусад төрлийн бодис хэрэглээд цавуулгийг дээшлүүлж болно л доо. Гэхдээ буудайн цавуулаг гэдэг байгаль дэлхий, цаг агаараас шууд шалтгаалдаг зүйлийн нэг. Нар хур тэгш байх тусам өндөр, аль нэг нь ихэдвэл буурдаг тийм л зүйл гэж буй юм. Ямартай ч, буудайг гурил болгон, талх хийж идэхийн тулд чанар “нэхэх нь” зүйн хэрэг. Тиймээс талх болох буупайг л урамшуулдаг тогтолцоотой болбол...

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан