Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгөн данс нээх ажил маргааш дуусна

Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан хүүхдийн мөнгийг энэ сарын 20-оос олгож эхэлнэ. Улсын хэмжээнд хүүхдийн мөнгө авах 0-18 насны 970-аад мянган хүүхэд байгаа аж. Өчигдрийн байдлаар 700 орчим мянган хүүхдийн бичиг баримт нь бүрдэж мөнгө авах эрх нь нээгджээ. Хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг эхчүүд дурын банкаа сонгож, хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэх ёстой. Данс нээлгэхийн тулд өөрийн цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг авч банкин дээр очиж өргөдлийн маягт бөглөх ёстой. Данс нээх ажил маргаашаар дуусгавар болох юм. Хүүхдийн мөнгө олгоход 13 банк оролцохоос эцэг эхчүүд ХААН, Хадгаламж банкийг түлхүү сонгожээ. Учир нь, дээрх хоёр банк орон нутагт салбартай байдаг юм байна. 

Д.МӨРӨН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан