Италийн Турин хотноо энэ сарын 13-23-нд спортын 11 төрлөөр дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадам өчигдөр нээлтээ хийсэн. Энэхүү наадамд 57 орны 2000 гаруй баг тамирчид оролцож байгаа.Монголын баг тамирчид энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Универсиадын наадмын уулын цанын төрөлд эрэгтэй тамирчин О.Өсөх-Ирээдүй, эмэгтэй тамирчин А. Сондорбаяр, А. Итгэл нар оролцоно. Харин наадмын снөүбордын төрөлд эрэгтэй тамирчин Г. Ганзориг хурд хүчээ сорин өрсөлдөнө.Уулын цана, снөүбордын баг тамирчид Италийн баруун хойд хэсэгт, Франц улстай хил залгаа орших Бардонекчиа хотноо байрлах Универсиадын тосгонд энэ сарын 12-нд очиж, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээндээ оролцож байгаа аж.