Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханиад томуугаар өвчлөгсдийн 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд эзэлж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин өмнөх долоо хоногтой адил алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Амбулаторийн 110 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9788 тохиолдол илэрсэн буюу өнгөрсөн долоо хоногоос 0.9 хувиар өсчээ.

Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 10688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх жилийн түргэн тусламжийн дуудлагын тооноос 68 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн байгууллагад одоогийн байдлаар 1636 ор дэлгэн ажиллаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд 3311 хүүхэд үзүүлсэн. Энэ тоо мөн өнгөрөгч долоо хоногоос 43 хувиар өссөн байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Эдгээр амбулаторит 3299 үзлэг хийгдсэнээс 211 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатид хийгдсэн 223 сорьцонд шинжилгээн хийсэн.  

  • Томуугийн А дэд хэв шинжийн H1N1 вирус 16.9 хувь
  • Амьсгалын замын синциталь вирус 67.6 хувийг
  • SarS Ковид вирус 15.5 хувийг эзэлж байна. 

Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд  эзэлж байна. Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн хувьд

  • Халуурах
  • Ханиалгах
  • Хоолой сөөх
  • Хамраас шингэн нус гоожих
  • Толгой, булчин өвдөх
  • Бие сульдах
  • Бөөлжих, суулгах шинж тэмдгүүд байна. 

Томуугийн эрсдэлт бүлэгт хөхүүл болон 2 хүртэлх насны хүүхдүүд, уушгины архаг эмгэгтэй хүмүүс, мэдрэлийн болон бусад эмгэгтэй, 65-аас насныхан болон эрүүл мэндийн ажилтнууд багтаж байгааг онцолсон юм.

2 Сэтгэгдэл
Hi everyone I am Emily Naomi wanna give a big thanks to this wonderful psychic for bringing my husband back to me.. I never really believed in magic spells or anything spiritual but a trusted friend opened my eyes to the truth about life. My marriage was heading to divorce a few months ago. I was so confused and devastated with no clue or help on how to prevent it, till I was introduced to this psychic Priest Ray that did a love spell and broke every spiritual distraction from my marriage. A day later my husband started showing me love and care even better than it used to be, he’s ready to talk things through and find ways for us to stay happy. It’s such a miracle that my marriage can be saved so quickly without stress. You can also contact him for help by email psychicspellshrine@gmail.com or you can also visit his website: https://psychicspellshrine.wixsite.com/my-site
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан