Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 08-ны 20 цагаас арванхоёрдугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -29-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.