Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утааны сонсгол хийцгээе! нийтийн цахим өргөдөлд 52 мянган хүн оролцоод байна

D-parliament.mn цахим хуудсанд “Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая! Уриатай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна.  Арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд “Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая! сэдэвт өргөдлийг үүсгэж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Гарын үсэг цуглуулалт арванхоёрдугаар сарын 27-нд дуусах юм. 

Гарын үсгийн тоо өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 05-наас эрчимтэй өсөж өнөөдрийн  12 цагийн байдлаар 52 437 иргэн оролцоод байна

Энэхүү судалгаанд 70 мянган хүн оролцож гарын үсгээ зурвал хяналт шалгалт явуулах боломж нээгдэж, сонсгол болох юм байна.

Санал асуулгад оролцох бол ЭНД дарж өгнө үү.

Өнөөдрийн байдлаар 52 437 судалгаанд оролцоод байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан