Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БЗД: Төр, хувийн хэвшил хамтран ЖДҮ эрхлэгч нараа дэмжинэ

Баянзүрх дүүрэг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр салбар бүрд манлайлан ажиллаж байгаа. Энэ удаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Нэг Зүрх Манлайлал” холбоо /ГҮТББ/-той хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Засаг дарга Г.Жаргалсайхан болон “Нэг Зүрх Манлайлал” холбооны Гүйцэтгэх захирал О.Золзаяа нар Санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэ үеэрээ Засаг дарга Г.Жаргалсайхан “Жижиг дунд үйлдвэрийн салбараа хөгжүүлэхэд чиглэсэн алсын хараа, бодлогын түвшинд арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллаж байгаа тул Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн нийлээд нэг бодлогоор хамтран ажиллаж цаашдаа цар хүрээг тэлэн хамтдаа хөгжих нь чухал” хэмээн хэлсэн.

Санамж бичгийн хүрээнд төрийн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ бүрэн таниулах, Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж гүүр болж ажиллах нь нэн тэргүүний ажил хэмээн талууд үзэж байна. Иймд хамтын ажиллагаагаа нягтруулж төрийн байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар ЖДҮ эрхлэгчдийг ажлын байраар хангах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж буй тул Баянзүрх дүүргийн ЖДҮ эрхлэгчид холбоондоо нэгдэж, илүү олуулаа болж, хамтдаа хөгжихийг уриалсан юм хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан