Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Паралимпын хорооны 2024 оны онцлох 10 үйл явдал

 

  

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара спортын төрлөөр хичээллэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилгоор Паралимпын хөдөлгөөнийг сурталчлах сургалтыг БТСУХ-той хамтран таван бүс, 16 аймагт зохион байгуулж 4000 гаруй хүн хамрагдсан.

2. Олон Улсын паралимпын хорооны спортын гэмтлийн ангилал тогтоох олон улсын шинжээчийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтад 40 эмч, дасгалжуулагч хамрагдаж олон улсын нэг зэрэглэлийн гурван шинжээч эмчтэй болов.

3. 2024 оны үйл ажиллагааны үнэлгээ тайланд Олон Улсын Паралимпын хорооны Азийн бүсийн зохицуулагч, хяналтаас үнэлгээ, зөвлөмж өгч Азийн Паралимпын хорооны шилдэг Үндэсний Паралимпын хороогоор шалгарлаа.

4. Азийн паралимпын хорооны чуулганаар Азийн паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Насанбатын Оюунбат Азийн наадам, спортын хөгжлийн хорооны даргаар сонгогдож паралимпын олон улсын байгууллагад удирдах зөвлөлийн гишүүнтэй болсон нь Монгол улсын паралимпын спортын хөгжилд дэвшил авчирсан.

5. Паралимпын спортоор хичээллэдэг, тамирчид, дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх Спортын эрдэм шинжилгээ судалгааны ололт дэвшлийг олгох сургалтыг САЭШСТ-тэй хамтран 22 пара спортын холбоодын дасгалжуулагч тамирчдыг хамруулан таван удаа зохион байгуулсан.

6. Парис-2024 Паралимпын зуны наадамд бэлтгэх зорилгоор Монгол-Францын төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, дасгалжуулагч нарын дунд франц хэлний анхан шатны сургалт болон“Паралимп миний амьдралд” эссэ уралдааныг зохион байгуулсан.

7. Парис-2024 Паралимпын зуны наадамд 12 тамирчин эрхийн болзлыг хангасан. Паралимпын наадмаас таеквондогийн тамирчин У.Сүрэнжав алтан медаль, мөн таеквондогийн төрөлд Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга, пауэрлифтингийн төрөлд Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар тус тус мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр анхны эмэгтэй паралимпын аваргатай болсон.

8. Паралимпын спортын шинэ төрлөөр хөгжлийн бэрхшээлтэй тамирчид хичээллэх, дэлгэрүүлэх, суртчилах ажлыг амжилттай зохион байгуулснаар Тэргэнцэртэй туялзуур сэлэм, Пара бочигийн  төрлөөр ААШТ болон дэлхийн цомын цуврал тэмцээнээс анх удаа хоёр хүрэл медаль, Парк гольфийн төрлөөр олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

9. Парис-2024 паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаас Монголын Улсын хөдөлмөрийн хөдөлмөрийн баатар нэг, гавьяат тамирчин хоёр, гавьяат дасгалжуулагч гурав, Сүхбаатарын одонгоор гурав, Алтан гадас одонгоор  нэг хүн тус тус шагнадсан.

10. Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара спортыг сурталчлах түгээн дэлгэрүүлсэн онцгой амжилтыг үнэлж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр Н.Оюунбат шалгарав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 233 (7477)

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан