Улсын хэмжээнд аравдугаар сарын сүүл үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Энэ хугацаанд амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж.Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Мөн 119 дугаарт залгаж, эрүл мэндийн тусламж үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30- 20:00 цаг, амралтын өдрүүдэд буюу Бямба Ням гарагт 10:00 - 17:00 цагийн хооронд ажиллана.Улаанбаатар хотын зургаан дүүрэгт уртасгасан цагаар ажиллаж буй хүүхдийн эмнэлгүүд
Нийтэлсэн: О.Ундармаа