Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

522 САЯ АМ.ДОЛЛАРЫН УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ ХИЙЖЭЭ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга С.Баярцогт хүлээн авч уулзан, харилцан санал солилцсон байна.

Варел Фрийман “Монгол Улс 2006 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагааны орон болсон. Өнгөрсөн хугацаанд 522 сая ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг хувийн хэвшилд олгосны зэрэгцээ 45 төслийг уул уурхай, түүний бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, агробизнес, ноолуур, жижиглэнгийн худалдаа, санхүүгийн салбарт хэрэгжүүлсэн байна” хэмээн хэлжээ. Мөн Даланзадгад, Сайншанд сумдын усан хангамжийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор 18,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох талаар өмнөх Засгийн газартай ярилцаж байжээ. Энэ талаар шинээр бүрдсэн Засгийн газар, Эдийн засгийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

2006 оноос хойш Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн буцалтгүй тусламжаар техникийн туслалцааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Нийт 37,2 сая ам.долларын техникийн туслалцааны хөтөлбөр батлуулснаас өнөөдрийн байдлаар 21,8 сая ам.долларыг Монгол Улсын жижиг дунд бизнесийн салбарт зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан