Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЗАВХАН: Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 10 дугаар сард дуусна

Тосонцэнгэл суманд баригдаж байгаа цахилгаан дулааны станцаас цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 80 хувьтай байна.

Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станцын нүүрсний эх үүсвэрийг Могойн голын нүүрсний уурхайгаас хангах юм. Дулааны цахилгаан станц байгуулах төслийн ажил 2022 онд эхэлсэн. Энэ оны аравдугаар сард 22 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон Тосонцэнгэл-Тэлмэний 110 кВ-ын 61 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалт оруулах юм. Агаарын шугамын ажил 80 хувьтай явагдаж байна.  Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа. Цаашид үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах юм.

Өчигдөр Тосонцэнгэл суманд баригдаж байгаа 30 МВт дулааны цахилгаан станцаас Алтай-Улиастай болон Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх гэрээг үзэглэсэн. Тодруулж хэлбэл наймдугаар сарын 20-ний өдөр энэхүү "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням, “Тосон Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбат нар гарын үсэг зурсан байна. 

Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор эхний ээлжинд Завхан, Говь-Алтай аймаг болон Хөвсгөл аймгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангана. Дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 300 гаруй хүн ажиллаж байна гэж “Тосон Энержи” ХХК-аас мэдээлэв.  

 Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг 2023 оны тавдугаар сараас Жем групп, Тосон энержи ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн. Мөн манай сумын төвийг дулааны эх үүсвэрээр хангах төдийгүй тухайн бүс нутагт үйлдвэрлэл хөгжих суурь болж байна. Станцын үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй ажлын байр бий болох тооцоо хийсэн. Дулааны цахилгаан станцыг олон шаттай судалгаа шинжилгээний хүрээнд байгаль орчинд ээлтэй технологоор барьж байгаа юм гэж Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас дуулгав.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан