Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Дэлхийн аваргад гурав финалдсан С.Цэрэнчимэд

  П.ЛХАГВАЖАРГАЛ

Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн түүхийг бичилцэж яваа тамирчин бол С.Цэрэнчимэд юм. 19 насандаа дэлхийн аварга болж Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж байсан тэрээр энэ оны аравдугаар сард Албани улсын  Тирана хотод зохион байгуулагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байна. Дэлхийн дэвжээнд гурван удаа финалд шалгарсан энэ эрхмийг  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцоллоо.Монгол түмний бахархал болж дэлхий дахинаа нэрээ тунхагласан түүнийг төрсөн ах С.Майдар нь чөлөөт бөхийн спортод хөтөлж оруулсан гэдэг. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг чөлөөт бөхийн дасгалжуулагчаар төгссөн болохоор дүүгээ  өглөө болгон гүйлгэж, гар дээр суниалгадаг байв. Ийнхүү бага балчир байхаасаа бэлтгэл сургуулилт хийж байсан тэрээр 2007 оноос “Алдар” спорт хороонд н.Дамбарагчаа, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын шавь болсон юм. Харин одоо С.Цэрэнчимэд ахынхаа мөрөөдлийг биелүүлж, өөрийн түүхийг бүтээж, амжилтын  оргилд хүрч  явна.

ДАШТ-ий дөрвөн ангилалд медаль хүртсэн анхны бөх

С.Цэрэнчимэд нь спортын түүхэн дэх анхны гэсэн тодотголын эзэн юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн насны ангилалд медаль хүртсэн анхны бөх ажээ. “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртсэн байдаг. Чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон тэр мөчөөс эхлэн тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж, хөдөлмөрлөсний хэрээр “Тирана-2024” дэлхийн аваргад дахин финалд шалгарсан юм. Арван жилийн өмнө насанд хүрэгчдийн дэлхийн аваргад  “59 кг”-д зодоглож аварга болсон бол энэ удаа тэр жиндээ дахин барилдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр “Тирана-2024”-д Мексикийн бөхийг цэвэр ялж, Канадын бөхийг оноо ойрхон хожсон юм. Дараа нь 59 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байгаа Азербайжаны бөхийг ялсан. Энэ бөхтэй өмнө нь U23 насны ДАШТ-д таарч байсан хуучины өрсөлдөгчид юм. Харин Энэтхэгийн бөхтэй барилдахад эвгүй байсан гэдэг. Тухайлбал, барилдааныг нь мэдэхгүй, огт судлагдаагүй бөх. Гэхдээ багш нартайгаа боловсруулсан тактикийн дагуу барилдаж ялалт байгуулжээ. Эцсийн мөчид өрсөлдөгчдөө довтлох боломж олгоогүй аж. Харин их судалсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Рисако нь Дэлхийн дэвжээнд Гавьяат тамирчин С.Батцэцэг эгчид л ялагдаж байсан хүн. Уг нь яг л төлөвлөгөөний дагуу явж байсан ч шүүгчийн нөлөөгөөр барилдаан бүтэн эргэсэн. Гэхдээ аварга болсон юм шиг сайхан мэдрэмж төрсөн. Ялагдсан хэдий ч  барилдаандаа, өөрийн гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.Түүний энэ бүх амжилтын үндэс суурийг тавьсан хамгийн аз, одтой  жил нь 2010 он. Учир нь бүх ард түмний спартакад, “Mongolia open” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явсан юм. Залуу хойч үеэ дэмжье гэсэн дасгалжуулагчийнхаа итгэлийг тээж, хүрэл медаль хүртсэн байдаг. Мөн тэр жилээ олон улсын хэмжээний мастер цол хүртэж байсан. Тэртээх он жилээс эхэлсэн түүний амжилтын буухиа үргэлжилсээр  дараагийн зорилгоо 2028 оны Лос-Анжелесын олимпод төвлөрүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 216 (7460)

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан