Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Зургаан настны нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгийн явцтай танилцав

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ажиллаж, зургаан настны нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгийн явцтай танилцав.Тус сургууль нь 1 дүгээр ангийн таван бүлэг, 183 сурагчдынхаа дунд хараа шалгах үзлэгийг бүрэн зохион байгуулжээ. Өнөөдөр амны хөндий, зүрх судасны сүүлчийн үзлэгийг зохион байгуулснаар зургаан настнуудаа нүд, шүд, зүрх судасны эрт илрүүлгийн үзлэгт хамруулж дууслаа.

Өнөөдрийн байдлаар зүрхний үзлэгт 2027 сурагч хамрагдсаны 0.05 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсаны 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсаны 83 хувь нь өвчлөлтэй байгаа нь илэрсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа юм.Цаашид сургуульд суурилсан эрт илрүүлгийн үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг насны ангилалтайгаар үргэлжлүүлж, жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Хүүхэд эрүүл байхад бүх талын оролцоо, хариуцлага чухал учраас эцэг эх, асран хамгаалагчид энэхүү боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалан, эрүүл, эрдэм боловсролтой монгол иргэдийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр уриалав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан