Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улсын тохиролцооны дагуу Киргизийн хоёр иргэн МУИС-ийн монгол хэлний бэлтгэлд Засгийн газрын тэтгэлгээр суралцах зохицуулалтыг хийсэн бөгөөд хэлний бэлтгэлээ төгсөөд үргэлжлүүлэн төрийн өмчийн сургалтын байгууллагад суралцах боломжтой. Монголын талаас хоёр оюутнаа ирэх хичээлийн жилээс илгээхээр төлөвлөж байгаа ба техник, хөдөө аж ахуй, нисэхийн чиглэлээр суралцуулах хүсэлтэй буйгаа Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Монголоос сансарт ниссэн цорын ганц нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн механикч мэргэжил эзэмшсэн ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаа нь өнөөгийн Киргизийн Зэвсэгт хүчний цэргийн дээд сургууль аж.

Бүгд Найрамдах Киргиз Улс нь өнгөрсөн онд Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд Айбек Артыкбай нь тус улсаас Монгол Улсад суугаа анхны Элчин сайд юм. Тэрбээр хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд Киргизийн Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлт илэрхийллээ. Боловсролын сайд П.Наранбаяр уг саналыг дэмжиж, хамтран ажиллана хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан