Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
О.Хулан шинэ гэрээ үзэглэж, С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ

  Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Өнгөрсөн аравдугаар сард болсон спортын уралдаан, тэмцээнүүдийн тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.

Ахмадын ДАШТ-ээс хос алтан алтан медаль хүртэв

Аравдугаар сар дэлхийн болоод Монголын спортын ертөнцөд онцлох уралдаан, тэмцээн ихтэй, өрнүүн болж өнгөрлөө. Манай тамирчдын хувьд ч тив, дэлхийгээс  богц дүүрэн ирж, спорт сонирхогчдыг баярлуулсан амжилтын цуваа тасарсангүй. Аравдугаар сарын эхний тэмцээн Филиппин улсын Манила хотод болсон юм. Тодруулбал, шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээнд 10 орны нийт 90 тамирчин өрсөлджээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн амжилтаар аравдугаар сар эхэлсэн билээ.Тодруулбал, тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1500, 1000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1500, 1000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрт мөнгө, 1000 метрт алт, Т.Тэмүүлэн 1500 метрт хүрэл, 1000 болон 500 метрт мөнгөн медаль тус тус  хүртэж, Филлипин улсын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан юм. Үүнээс гадна 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч О.Хулан энэ улирлаас эхэлж БНХАУ-ын Үндэсний дээд лиг буюу WCBA-ийн “Wuhan Shengfan” багтай гэрээ байгуулсан. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ийнхүү анх удаа эмэгтэй тамирчин өөр улсын мэргэжлийн лигт тоглохоор болж буй нь энэ юм. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “WCBA-ийн Wuhan Shengfan багтай гэрээ байгуулж тоглохоор болсондоо туйлын баяртай байна. Алхам бүрд минь дэмждэг бүх монголчууддаа баярлалаа” хэмээжээ. Үүний дараахан Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-13-ны өдөр болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртжээ.

Азийн дэд аварга М.Амилал

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан сити хотод пауэрлифтингийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 5-13-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-ын жинд Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга боллоо. Мөн М4 ангиллын 74 кг-ын жинд гавьяат тамирчин С.Энхбат суултын төрөлд 265 кг-ыг өргөснөөр алт, шахалтын төрөлд 157.5 кг-ыг шахсанаар алт, таталтын төрөлд 245 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болсон юм. Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж, финалын шатанд 418.1 оноо авснаар зургаадугаар байрт бичигдлээ. Энэхүү дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв. Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ аравдугаар сард мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийлээ. Тэрээр Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатог ялж, тивийн аваргын бүстэй болов.  Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан байдаг. Филиппин улсын Тагаятая хотноо аравдугаар сарын 13-19-ний хооронд зохиогдсон шатрын  20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Амилал эх орноо төлөөлөн амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн чанга маш өрсөлдөөнтэй болсон аж. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж, 2400-ийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ.

Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртлээ

Катар улсын нийслэл Доха хотод хятад пүүл билльярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол Улсаас билльярдын спортын анхны Ази тивийн аварга болсон юм. Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөрийн ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ. Энэхүү тэмцээний дараа Абанийн нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ч.Отгонтуяа хүрэл медаль хүртсэн. Тэрээр АНУ, Энэтхэг, Казахстаны бөхийг ялжээ. Ч.Отгонтуяагийн хувьд  ААШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ба насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальтай тамирчин юм. Нийслэл Улаанбаатар хот 385 нас хүрсэн. Энэхүү ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан боллоо. Барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн туяа” ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэслэгч Б.Мөнхзаяа БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан олон улсын марафоны 10 километрийн зайд 33.31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Б.Мөнхзаяа “Этиоп, Марокко зэрэг марафон гүйлтээр тэргүүлэгч 10 гаруй орны шилдэг 100 гаруй тамирчинтай өрсөлдсөн байна. Тэрээр ирэх арванхоёрдугаар сард мөн Шанхайд болох олон улсын тэмцээн оролцох юм байна. Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд боллоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа. Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан