Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Сингапур Улсаас манай улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа. Ноён Эрик Тео Сөүл хотоос манай улсыг хамааран ажилладаг бөгөөд 2019 онд Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниуд Сингапурын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж, тус улсын ололт амжилт, бизнесийн ноу хауг нэвтрүүлж улс орныхоо хөгжил, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдгийг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, холимог тогтолцоогоор явагдсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 14 мега, 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэхээр тусгасан талаар танилцуулж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй энэ үед Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамгаалахад онцгой анхаарал хандуулж буйг дурдлаа.Элчин сайд Эрик Тео Улсын Их Хурал болон хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тэлж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна Энэ талаар Элчин сайд Эрик Тео товч танилцуулаад, ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй байна гэв.Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг Улсын Их Хурлын дэд дарга, Элчин сайд нар харилцан тэмдэглэж, парламентын бүлгүүдийн үйл ажиллагаа, цаашид баримтлах зарчим, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан