Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монголд хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байна

Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарын чадавхжуулах сургалт боллоо.

2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын 3 хувийг эзэлж байна.

Үүнээс 20.200 иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах ажлыг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн чадвараа алдсан 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бол 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах иргэдийн тоо 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан иргэний эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, ажлын байртай болгох, нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан