Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлнэ” гэж туссан.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.10.21-ний өдрийн А/101 тушаалаар нийгмийн даатгалын үйлчилгээг их өгөгдөлд үндэслэн иргэдэд цахимаар үзүүлэх бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Үндэсний дата төв” УТҮГ, “И-Монгол академи” УТҮГ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын төлөөллийг оролцуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн хурлаар цахим хэлбэрээр үзүүлж байгаа нийгмийн даатгалын үйлчилгээний өнөөгийн байдал, тулгарч байгаа асуудал болон салбар хоорондын уялдааг хангах асуудлыг тус тус хэлэлцэж, төрд байгаа мэдээллийг даатгуулагчаас шаардахгүйгээр төрийн байгууллагууд хооронд солилцох, цахимаар үзүүлж байгаа нийгмийн даатгалын үйлчилгээний тоог нэмэгдүүлэх талаар санал солилцов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан