Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хотын дарга “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Францын хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, эрчим хүч, үйлчилгээ, Төрийн хөрөнгө оруулалтын банк зэрэг 15 салбарын төлөөлөгч оролцож, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера “Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар манай улсын бизнесийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид хиймэл дагуул, эрчим хүч, уран, хотын тээвэр логистик зэрэг томоохон сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын хувьд асуудлыг техник, эдийн засгийн аль аль талаас цогцоор нь шийдэхийг зорьж, танилцууллаа” гэдгийг илэрхийлэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улсын аж үйлдвэрийн салбарт улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналуудыг бидэнд тавилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, БНФУ-ын томоохон компаниуд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцлоо” хэмээлээ.

Түүнчлэн Францын “ПОМА” компани нь Улаанбаатар хотын дүүжин тээврийн төслийн нэгдүгээр шугамын ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу ажлыг гүйцэтгэнэ гэдгээ мөн илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан