Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Алтангэрэл: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулахаар судалгаа хийж байна Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаа “Харбин 2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна ЗГ: Хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ ЗГ: "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ Туул голын уснаас сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжиж байна “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний дэргэдэх Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.  Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөнөөс  энэ сарын 30-нд хамтран зохион байгуулах хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт амжилттай болж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулагдсан  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнд тусгагдсан мега төслүүд болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээрх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол, Францын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцож, Засгийн газрын зүгээс уран олборлох төслийн хүрээнд байгаль орчны асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, мэдээллийн технологи зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Уулзалтад Монгол, Францын хамтарсан төслүүдийг Францын талаас хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон нь ач холбогдолтой боллоо. 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан