Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МАН: Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санжүүжилтийг шийдвэрлэнэ

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.  Тэрээр "МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэрийг гаргаад явна. Эхнийх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонслоо. Монгол Улс, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстойгоор гурав нь бүрэн хэрэгжиж байна. Ажил нь удааширсан асуудлууд ч байна.Хамгийн гол нь нэмэлт санжүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн талтай энэ талаар ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзлээ. Түүнээс гадна газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаарх явцыг сонссон. Ер нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бий. Тийм учраас газрын тос боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хуучин нэг сая 100 тоннд хүрч байсан бол одоо 530 мянган тоннд хүрч, хоёр дахин буурсан. Үүний учир шалтгааныг тодруулж, БНХАУ-ын "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэг талд шийдвэрлэхгүй бол төвөгтэй байдлыг бий болгож байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан