Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томилов

2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дүүргийн Засаг даргад ДИТХ-ын Төлөөлөгч Алтанхуягийн Сүхболдыг дэмжин томилуулахаар болсон байна. Түүний хувьд математик-физикийн багш мэргэжилтэй. Нийгмийн удирдлагын магистр зэрэгтэй. 2022 оноос хойш өнөөдрийн хүртэл тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй.

Ажлын туршлага:

  • 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш,
  • 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер,
  • 2012-2020 онд тус сургуульд Захирал,
  • 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Сонгуульт ажил:

  • 2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
  • 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан