Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Отгонбаяр "Бадрах Энержи" компанийн дэд захирлаар томилогджээ

Т.САЙХАН

"Бадрах Энержи" компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ. Тэрээр 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан.  Мөн УИХ-ын гишүүн болон Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажилласан туршлагатай, дипломатч, түүхч мэргэжилтэй.  “Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм. Тус компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлжээ. 2016 оноос гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Уг ураны орд нь 100345 тонн ураны нөөцтэй гэж бүртгэгдсэнээс ашиглаж болох ураны тогтоосон нөөц 87660 тонн юм. Үйлдвэрлэл бүрэн чадлаараа ашиглалтад орсноор жилд 2500 тонн уран үйлвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2021-2022 онд үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж, төслөө хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон гэдгийг "Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваантай уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Цаашид хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл амжилттай хэрэгжиж эсэх нь Хамтарсан Засгийн газрын идэвхи санаачилгаас ихээхэн хамаарах юм. Угтаа үр дүнгээ өгөх байр сууринаас бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан