Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэлэлцэв.Энэ хичээлийн жилийн I улиралд 10-р сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад 1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулах юм.Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.Мөн элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өөрийн сонголтоор өгөх боломжтой болгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгов гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан