Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭТТ БАГА ОЛИМП 2024" СПОРТ НААДАМД 700 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт наадам энэ жил "ЭТТ Бага олимп 2024" нэртэйгээр албан ёсны нээлтээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  "Буянт Ухаа" спорт цогцолборт хийлээ.Компанийн  700 гаруй тамирчин, спортын 8 төрлөөр "6 аж үйлдвэр, 100 амжилт бүтээл, 8 эв нэгдэл" нэртэйгээр 2024 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд  эв нэгдэл, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Нээлтийн арга хэмжээнд компанийн удирдлагууд, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, гэр бүлийн гишүүд оролцож, олимпын 5 өнгийг бэлгэдсэн бамбараа  ёслол хүндэтгэлтэйгээр асаалаа.Нээлтийн арга хэмжээг  Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу хамт олондоо хандан үг хэлж эхлүүлсэн бөгөөд 2022 оны "ЭТТ Бага олимпын наадмын шилжин явах цомын эзнээр шалгарсан Салбарын  захиргаа бүтээн байгуулалт, Төслийн хөгжлийн газрын баг тамирчид" шилжин явах цомыг залав. Уламжлалын дагуу тангараг өргөх тамирчнаар энэ жил "Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор"-ын Чингэлэг өргөгчийн оператор, Шайбтай хоккейн спортын мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Азийн хошой аварга, Монгол Улсын Лигийн хошой аварга, Шарын гол багийн ахлагч, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, тамирчин Ч.Батбилгүүн, бамбар оруулж ирэх тамирчнаар Салбарын Уулын хэлтсийн Ашиглалтын инженер, Монгол Улсын гавьяат уурхайчин Р.Нацагдаш, бамбар буухиалах тамирчнаар Салбарын Тээвэр логистикийн газрын Нүүрс, ачилт логистикийн хэлтсийн дохиочин, 2022 оны компанийн спорт наадмын гар бөмбөгийн шилдэг тоглогч, 2022 оны бага олимпийн сагсан бөмбөг, дартсын аварга, 2024 оны Өмнөговь аймгийн Дартсын аварга, сагсан бөмбөг, дартсын нэгдүгээр зэрэгт тамирчин Н.Батсуурь, салбарын Уулын хэлтсийн Тэсэлгээний инженер Б.Баасан, ХАББОГ-ын ахлах инженер Э.Төгөлдөр нар тодорч, хамт олноо баясгасны зэрэгцээ мөн шүүгчийн тангараг өргөх ёслол болов.Нээлтийн арга хэмжээний үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК дахь Шагайн харвааны салбар зөвлөл нь Монголын шагайн харвааны холбооны үйл ажиллагааг тус байгууллагад төлөөлөн явуулах эрхээ баталгаажуулсан гэрчилгээгээ тус холбооноос  гардан авлаа. 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан