Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Банк болон ББСБ-д давхар зээлтэй иргэдийн тоо өмнөх оноос 26.4 хувиар нэмэгджээ

Банк бус санхүүгийн байгууллагын иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл II улиралд 4.1 их наяд төгрөг хүрсэн байна.Банк болон банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо болон зээлийн дүн хурдацтай нэмэгдэж байгааг Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын тайланд онцолсон байна.Энэ оны II улирлын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад давхар зээлтэй иргэдийн банкны зээлийн үлдэгдэл 44.2 хувиар, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 53.4 хувиар, зээлдэгчдийн тоо 26.4 хувиар эрс нэмэгдсэн байна.Эдгээр иргэдийн хувьд сөрөг “шок” тулгарч, зээлийн эргэн төлөлтөд нь хүндрэл учрах тохиолдолд банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тайланд дурджээ.Ялангуяа 2019 оноос хойш банк бус санхүүгийн байгууллагын иргэдэд олгосон зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн байна. Энэ оны II улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагын иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 49.8 хувиар, 2018 онтой харьцуулахад 5.7 дахин өсжээ.Үүний нөлөөгөөр банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгө эрчимтэй тэлж, нийт хөрөнгө нь 5.8 их наяд төгрөг хүрсэн байна. Энэ нь өмнөх оны II улирлаас 45.9 хувиар өссөн дүн болж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ; BLOOMBERG

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан