Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас “Захиргааны эрх зүйн хэрэг судлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт чиглүүлэв.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэлэлцүүлгийг нээж, “Нийтийн эрх зүйн хүрээнд үүсдэг маргаан олон талтай, өргөн хүрээг хамардаг. Нийгмийн харилцаа өргөжин хөгжиж, технологийн дэвшил, хөгжлөө дагаад шинэ тутам агуулгаар баяжиж, хэрэг маргааны агуулга ч мөн өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ эрүүгийн болон иргэний хуулиас бараг бусад бүх хуулийг хэрэглэж байдаг тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад захиргааны эрх зүй дэх хэрэг судлалыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.Хэрэг судлал бол зөвхөн шүүхийн шийдвэр судлахаар хязгаарлагдахгүй, өргөн агуулгатай юм. Өнөөдөр бид анх удаа ерөнхий агуулгаар нь ярилцах гэж байна, цаашдаа хэрэг судлалыг хэрэг маргааны төрлөөр нарийвчлан хөгжүүлж,  бусад улс орнуудтай харьцуулан судлах нь хэрэг хянан, шийдвэрлэх ажиллагааны хөгжилд чухал нөлөөтэй.” гэв.Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны эрх зүйн хэрэг судлал-эрх зүйн үндэс” сэдвээр  илтгэл тавьж, “Маргааны үйл баримт ижил тохиолдолд эрх зүйн үр дагавар адилхан байх ёстой. Ижил төсөөтэй хэрэг маргаанд шүүх хуулийг нэгдмэл нэг ижил агуулгаар тайлбарлан хэрэглэх нь тэгш эрхийн зарчимд нийцэхийн зэрэгцээ, шүүхийн шийдвэр  тодорхой ойлгомжтой, урьдчилан таамаглахуйц байх зорилгод нийцнэ. Улсын дээд шүүх хяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаардаг, үүний тулд адил төрлийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн практик, хууль хэрэглээний зөрүүтэй байдал байгаа эсэхийг судлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг, эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл болдог” гэдгийг тодотгов.Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч З.Ганзориг “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн судалгаа ашиглах нь” илтгэлийнхээ хүрээнд “Өнгөрсөн онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нийт 2371 хэрэг хэлэлцсэний 786 нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, үүний 492 магадлалд нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, танхимын нийт шүүгчийн хурлаар хэлэлцэгдсэн байна. Шүүгч нар төстэй хэргийн судалгааг байнга хийж хэвшсэн” хэмээгээд  цаашид хэргийн судалгаа хийх гүйцэтгэл, түүний үр нөлөөг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлтийг хэлэлцүүллээ.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Адьяасүрэн “Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ төстэй хэргийн судалгааг харьцуулан судалж байна.Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тухайлбал, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг судалж, хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлгох, зөрүү үүсгэхгүй байх шаардлагатай байна” гэв.Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн судлаач туслах Г.Хан-Уул “Хяналтын гомдолд тавигдах шаардлага, адил төстэй хэрэг, түүнийг шийдвэрлэсэн байдлын судалгааны аргачлал”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дата анализ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхбаяр “Шүүхийн шийдвэрийн цахим сан, түүний хэрэглээ”, “Legaldata.mn”-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга “Хэрэг судлалд технологи ашиглах, хэрэглээ”, Judilogy төслийн Тогтолцоо дүн шинжилгээ судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Мягмарсүрэн “Улсын дээд шүүхийн Хэрэг судлал” сэдвээр тус тус илтгэл тавив.Хэлэлцүүлэгт захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Шүүхийн академийн судлаачид, Нээлттэй нийгэм форум ТББ, болон, хуульч, өмгөөлөгчид оролцож, захиргааны эрх зүйн хэрэг судлалтай холбоотой олон асуудлаар асуулт асууж, хэлэлцүүлэг явуулж,  санал солилцлоо гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээлж байна.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан