Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв Төмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтуудТөмөр замын тээврийн тухай хуулийн энэ оноос хэрэгжиж буй заалтууд Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ
АНУ-ын Юта мужийн их сургуультай хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-ын Юта мужийн Сенатчдийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хүмүүстэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр уулзалт хийлээ.Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ манай улсын эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье. Бид Юта мужийн Их сургуультай бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно гээд манай улсад хавдрын өвчлөл болон хавдрын шалтгаант нас баралт өндөр. Иймд үндэсний хэмжээний цогц бодлого боловсруулан ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Юта мужийн Их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ уламжиллаа.Мөн уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг тус мужийн Сенатчдын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүслээ.Уулзалтын төгсгөлд талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан