Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй байна

Зурагзураг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй “УБТЗ” ХНН 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 24.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 662.8 мянган тонноор илүү байна. Мөн хугацаанд 17.8 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 184.3 мянган тонноор илүү байгаа юм.Зөвхөн өнгөрсөн долоо хоногт тээсэн ачааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн ачаа 34.3 мянган тонноор, экспорт 65.8 мянган тонноор, импорт 43.2 мянган тонноор илүү байна. Харин транзит 0.1 мянган тонноор ялимгүй буурсан үзүүлэлт гарчээ.  Гэсэн ч оны эхнээс манай улсын нутгаар нийт 2,453 галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 галт тэргээр илүү байгаа аж.Манай тээврийн хэмжээг өсгөхөд чухал үүрэгтэй хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар нийтдээ 111  галт тэрэг хүлээн авч, 108 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 49 галт тэрэг хүлээн авч, 48 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурчээ.Хүйтний улирал эхэлж байгаа үед дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар ДЦС-2 38, ДЦС-3  22, ДЦС-4 25, Эрдэнэтийн ДЦС 34, Эрдэнэтийн УБҮ 45, Дарханы ДЦС 28, Амгалан ДЦС 34 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Эрчим хүчний нүүрсний тээвэрт УБТЗ-ын 1200 шахам вагон явж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт 32,333 зорчигч галт тэргээр үйлчлүүлсэн байна. Оны эхнээс өнөөдрийг хүртэл 1,694,297 зорчигч галт тэргээр аялжээ.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан