Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШЕЗ: Шүүхийн байрны 421 тэрбумын зардлыг Засгийн газраас хүсэж байна

 

Б.БАЯРЖАВХЛАН

Түүнийг Ж.Буянжаргал гэдэг. Тэрбээр ажил дээрээ хамгийн их цагийг өнгөрөөдөг байна. Тодруулбал, Ж.Буянжаргал 2017 оноос эхлэн БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байгаа юм. Ажлын өрөөгөөр нь зочилбол 20 орчим м.кв хуучны модон цонх, төмөр паартай жижиг өрөө биднийг угтлаа. Тус өрөөнд шүүгчийн дөрвөн туслах сууна. Тэдний урдаас харан нэг, нэг үйлчлүүлэгч нуруугаа нийлүүлэх шахам суужээ. Энэ бол Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын нэг өдрийн эхлэл юм.Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь өөрийн гэсэн байргүй учир түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсаар иржээ. Шүүхийн байр, талбай хүрэлцээгүйн улмаас шүүхүүдэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар нэг өрөөнд болон нийтийн зааланд 2.6м.кв талбайд, шүүгч найман м.кв талбайд ажиллаж байгаа нь энэ. Энэ нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид ногдох талбайн хэмжээнээс 2-4 дахин бага бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөл юм.Энэ талаар Ж.Буянжаргал “Гэрээсээ илүү их цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Уг нь ажлын байран дээрээ хүн хамгийн их тав тухыг мэдрэх ёстой. Энэ нь ажлын бүтээмжтэй холбоотой тухай олон судалгаа байдаг. Гэвч өөрийн гэсэн байргүй шүүхийн ажилтнууд өнөөдөр яг манайх шиг нөхцөлд ажиллаж байгаа. Би өрөөндөө дөрвүүлээ суудаг. Манай өрөө шүүгчийн туслах суудаг өрөөнүүд дундаа дундын хэмжээтэй өрөө. Гэвч энэ өрөө нь стандартын шаардлага хангаагүйгээс гадна тоосжилт их, агаар сэлгэлт муутай байдал нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Мөн өвөлдөө ханиад томуу хүрэх зэрэг эрсдэл үргэлж үүссээр ирсэн. Тодруулбал, дөрвөн шүүгчийн туслах дөрвөн хүнд зэрэг үйлчилдэг. Хэргийн материалтай танилцах эсвэл харилцан ярилцах үед бусад хүмүүсийн хувийн мэдээлэл алдагдах зэрэг асуудал үүсэж иргэдийн зүгээс гомдол гаргах тохиолдол багагүй гардаг” гэсэн юм.

Хүн амын төвлөрөл, нийгмийн харилцаа өргөжих хэрээр эрх зүйн маргаанууд нэмэгдэж, энэ хэрээр хэргийг шүүн таслах ажиллагааны ачаалал ихсэж, шүүгч прокурор, өмгөөлөгчийн ачаалал нэмэгдсээр байна. Гэвч маргааныг таслах шүүх хуралдааны танхим стандартын шаардлага хангахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зориулалтын бус, өргөтгөх боломжгүй, стандартын шаардлага хангахгүй, зай, талбай хүрэлцээгүй барилга байгууламжид шүүн таслах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анх Боловсролын яамны эзэмшиж байсан 1986 оны барилгад, Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх нь банкны зориулалттай 1982 оны барилгад, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь банкны зориулалттай 1982 оны барилгад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цэргийн ангийн зориулалттай барилгад, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр нь орон сууц нийтийн аж ахуй, конторын зориулалттай1982 оны барилгад, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Гаалийн ерөнхий газрын эзэмшиж байсан 2006 оны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тиймээс 2025 оны төсөвт шүүх байгуулах тухай өргөн мэдүүлсэн төсвийг баталж, байр орон сууцаар хангахыг шүүгчид болон иргэд хүсэж байгаа юм.

Энэ талаар ШЕЗ-ийн гишүүн А.Насандэлгэр “Ачаалал ихтэй дүүргийн шүүхүүд стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ нь үйлчилгээний хүртээмжгүй байдлыг бий болгож байгааг судалгаагаар тогтоосон. Тиймээс өнөөдөр шүүхийн байрны тухай асуудлыг хөндөж нээлттэй өдөрлөг хийж байна. Гэхдээ энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг ч үр дүнд хүрэхгүй байна. Шүүхийн байгууллагын ажилчдын зүгээс стандартад нийцсэн байраар хангаж, үйлчилгээний орчныг сайжруулаад өгөхийг хүсэж байна.Жишээлбэл, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх подвальд үйл ажиллагаа үзүүлж байна шүү дээ. Энэ газар маш олон цагаар шүүх хуралдаан үргэлжилдэг. Агааргүй газар олон цагаар иргэдэд үйлчлэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд шүүхийн ажиллах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагаа төсөвтэй салшгүй холбоотой. Тиймээс төр биднийг төсвөөр дэмжих хуульчилсан үүргээ биелүүлж, үе шаттайгаар орон байрны асуудлыг шийдэж өгснөөр Шүүхийн тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар “Шүүх хөгжлийн тухай” бодлоготой байна гэж заасан байдаг. Энэ бодлогыг 2024 оны хаврын чуулганаар баталсан. Тус бодлого нь ойрын 10 жилд хэрэгжих эрх зүйн баримт бичиг юм. Энэ эрх зүйн баримт бичигт зааснаар шүүх наад захын шаардлага хангасан байранд ажиллахад 750 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Үүнийг жил бүрийн төсөвт бага багаар суулгаснаар, асуудлаа шийдээд явах боломжтой.Мөн энэ хаврын чуулганаар шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Дутагдалтай байгаа шүүх байгуулахад 602 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Үүний 450 орчим нь шүүхийг барилга байгууламжаар хангах зардал. Хамгийн нэн шаардлагатай буюу түрээсийн байранд байгаа шүүхүүдийг стандартад нийцсэн байраар хангая хэмээн төсвөө боловсруулж, өргөн мэдүүлсэн. Төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед ШЕЗ-ийн боловсруулсан 421 тэрбум төгрөгийн зардлыг баталж өгөөч хэмээн Засгийн газраас хүсэж байна. Ингэснээр бид асуудлаа шийдэж чадна” гэсэн юм.Шүүхийн тан­химын хүрэл­цээгүй байдал нь иргэдэд ч хүндрэл үзүүлдэг байна.

Өмгөөлөгч Б.Анхзаяа “Өнөөдөр шүүхийн байрны хүрэлцээтэй холбоотой үйл ажиллагаа болж байгаатай таарлаа. Өмгөөлөгчид бол шүүхийн байнгын үйлчлүүлэгчид байдаг. Стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх орчин нөхцөл бүрдэхгүй, шүүн шийдвэрлэх хэвийн тасралтгүй үйл ажиллагаа доголдох, бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөтэй байна гэж хардаг.  Шүүхийн байгууллагаас үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашиг хөндөгдөх, хэргийн нууцлалын асуудал хангагдахгүй байх асуудал үүсдэг. Мөн ажилчдын ажиллах орчин нөхцөл бас хүнд байна. Тодруулбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүх дээр 20 орчим м.кв өрөөнд таван шүүгчийн туслах ажиллаж байна. Шүүхийн ажилчид хэргийн ачааллаас үүдэж 10 орчим цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Хүний амьдралын ихэнх цагаа өнгөрөөж буй газар Монгол Улсын нэг ажилтанд ногдох талбай, компютерийн дэлгэцтэй харьцах харьцаа зэргийн стандарт алдагдсан байдалтай байна. 2-3 сар ийм байдалтай бай гэвэл хүмүүс тэвчээд ажиллана. Гэтэл 20-30 жил ийм байдалтай байна.

Төрийн ажил явах нь чухал ч ажилтны ажиллах орчин нөхцөл бас чухал гэж бодож байна. Мөн би саяхан нэг зохиол уншлаа. Тус зохиолд 1800-аад оны үйл явдал өрнөж байгаа юм. Тодруулбал, нэг хэрэгтэн шүүхэд дуудагдаж, шүүх намайг дуудсан учир би хариуцлагатай байх ёстой хэмээн маш сайн бэлдэж ирдэг. Гэтэл тэр хүн шүүхийн танхим руу орж ирээд “Шүүх гэж иймхэн юм байдаг юм уу” гэсэн басамжилсан бодол орж ирж байлаа хэмээн гардаг. XXI зуун үйл ажиллагаа явуулж буй байр маань Францын 1800 оных шиг байна шүү дээ. Тиймээс бид байрны асуудалд анхаарах хэрэгтэй гэж үйлчлүүлэгчийн хувиар саналаа хэлж байна ” гэсэн юм.

Сонирхуулахад, 2023 оны байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүх 8455 хэргийг шийдвэрлэжээ. Харин подвальд үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүрэг 5680, Чингэлтэй дүүрэгт 5520 хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоолоор иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохист ачааллын дээд хязгаар 209 байхаар тогтоосон. Гэтэл 2023 онд нэг шүүгч дунджаар 604 хэрэг шийдвэрлэсэн байгаа юм. Энэ нь даруй 200-аар илүү байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
Хамгийн их уншсан