Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих,оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэхзорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөнхугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк олгоод байна.2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой.
Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор боллоо.
-Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болж байна.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.
Оюутанд тавигдах шаардлага:
-3 болон түүнээс дээш курсын оюутан байх
- Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
- Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх
- 6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах
боломжтой байх
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:
1. Анкет бөглөх
2. Сонгон шалгаруулалтад оролцох
3. Тэтгэлгийн батламж гардуулах
4. Зөвхөн “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт
хамрагдах
Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com/#/
Бүрдүүлэх материал:
-Их, дээд сургуулийн тодорхойлолт
-Дүнгийн хуулбар
Тэтгэлгийн давуу тал:
-Суралцах хугацаанд урилгаар Голомт банканд мэргэжлийн дагуу ажиллах
- Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх
-Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах
- Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалтад
хамрагдах
- Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон боломж оюутнууд та
бүхнийг хүлээж байна.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:
- Цахим шуудан: hr@golomtbank.com
- Холбогдох утас: 7575-1111 \1666, 1705\