Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт боллоо. Тус уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. Уулзалтын хүрээнд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангахтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, шийдвэрлэсэн юм. Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар нар санал авах байрны бэлэн байдал болон санал авах өдрийн бэлтгэл ажлыг хангах зөвлөмж, чиглэлийг өглөө.
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО