Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Орон нутгийн оюутнуудын хичээлийг зохицуулах, улирлын чанартай ажиглагсдад чөлөө олгож унаа, зардал зэргээр дэмжих шаардлагыг тавьсан

Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажиллаж байгаа иргэдийн сонгох эрхийг хангах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос өнөөдөр мэдээлэл өглөө. Сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах дараах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байгаа аж.Улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120,000 гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж буй 1,100-аад аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60,000 гаруй хүмүүс байгаа аж. 

  1. Хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр тав дахь өдөр тул 3,4 дахь өдрүүдэд их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна.
  2. Харин уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа аж. 

ИТХ-ын хурлын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8,031 мандат байгаа бөгөөд 17,400 гаруй хүн нэр дэвшсэн байна. Нам, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан ба одоогоор саналын хуудсыг хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникийн хангамж зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа юм байна.Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос "Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Цахим сонгуулийн асуудлыг хялбараар бодож болохгүй. Улсын хэмжээнд цахим дэд бүтцийн асуудал байна. Энэ дэд бүтцийн асуудал одоо л хангагдаж байгаа. Тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа. Иймд дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байгаа" гэв.  

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан