Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ

Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг Солонгосын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” ХК үзүүлж байна. Метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаанаар техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүллээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд барилга угсралтын эхний шатны гүйцэтгэгчийг зарлана” гэсэн юм.

Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим км үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Цагт 17500 зорчигч тээвэрлэнэ. Нийт аяллын хугацаа 27 минут байхаар төлөвлөгдсөн. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргажээ. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан