Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2024 оны есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 мерт, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-10 метр. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0-2 хэм дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 01-нээс 2024 оны аравдугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-р сарын 03, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10 дугаар сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан