Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ӨНӨӨДӨР: Монгол оронд телевизийн салбар үүсгэн байгуулагдсан өдөр

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз үүсгэн байгуулагдсаны түүхт 57 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын үндэсний телевизийн анхны эфир 1967 оны есдүгээр сарын 27-нд цацагдаж байсан бол 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв.Улмаар 1991 онд Монголын Үндэсний телевиз Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломжоор хангагдсан юм. Аливаа мэдээллийн хэрэгсэл улс орны өнцөг булан бүрд болж байгаа үйл явдал болон дэлхий нийтэд олны анхаарал татсан мэдээллийг үзэгч олонд шуурхай, үнэн бодитой хүргэх эрхэм зорилготой билээ. Харин энэ үүрэг, эрхэм зорилгоо хэрхэн биелүүлж байгаагаас мэдээллийн хэрэгслийн нэр хүнд шалтгаалдаг.Урьд нь телевизийн нийтлэл нэвтрүүлгийн талаар өрсөлдөгч гэж байхгүй, зөвхөн ганцхан телевизээ үздэг байсан цаг хэдийн өнгөрч үзэгчид өөрийн гэсэн үзэх сувагтай, тогтмол үздэг мэдээ, мэдээллийн хөтөлбөртэй болжээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр 1997 оны нэгдүгээр сард сонгогдож, манай радио телевизийн уран бүтээлчид тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан билээ.Монголчууд бид тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 он, Ардын хувьсгал ялсан 1921 он, Монгол хүн сансарт ниссэн 1981 оны түүхэн үйл явдлуудыг тодхон санадаг шиг Монгол оронд Телевиз үүсэн байгуулагдсан өдрийг ч баяр хөөр, дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.Эрхэм үзэгч та бүхэнд болон Монгол Улсын ууган телевизийн үе үеийн уран бүтээлчид, ажилтнууд, инженер техникчид, телевизийн салбарын нийт уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэе.

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан