Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Цахилгаан станцуудын нүүрсний тээвэрт “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон явж байна

Улаанбаатар төмөр зам” ХНН нь  нийслэл хот болон томоохон хот сууринуудыг дулаан цахилгаанаар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. “УБТЗ” ХНН-ийн 1800 шахам вагон нийслэлийн ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан ДЦС болон Дархан, Эрдэнэтийн ДЦС-ийн нүүрсийг өдөр бүр тасралтгүй 24 цагийн турш тээвэрлэж байна. Эдгээр хот сууринуудын цахилгаан дулааны хэрэглээ нэмэгдэхийн хирээр эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил орон нутгийн нүүрсний тээвэрлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 15 хувиар өсөх урьдчилсан тооцоо гарчээ. “УБТЗ” ХНН нь жил бүр 10 орчим сая тонн эрчим хүчний нүүрс тээвэрлэж, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байна.Нийслэл болон томоохон  хот сууринуудын айл өрх, албан газруудыг найдвартай дулаан цахилгаанаар хангахын тулд ДЦС-уудын нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд “УБТЗ” ХНН онцгой анхаардаг бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ДЦС-2  18 хоногийн, ДЦС-3  14 хоногийн, ДЦС-4  17 хоногийн, Амгалан ДЦС 40 хоногийн, Дарханы ДЦС 15 хоногийн, Эрдэнэтийн ДЦС 20 хоногийн нөөцтэй байна.Өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбогдуулан цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд УБТЗ нь өөрийн эзэмшлийн вагонуудаас гадна “Тавантолгой төмөр зам” ХХК зэрэг  байгууллагаас вагон түрээсээр нэмж авч нүүрсний тээвэрт ашиглаж байна.“УБТЗ” ХНН нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон жил ДЦС-уудын нүүрсний тээвэрлэлтийг найдвартай зохион байгуулж байдаг ч тус тээврээс ихээхэн хэмжээний алдагдал хүлээж байдаг нь хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж байдаг юм.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

1 Сэтгэгдэл
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Хамгийн их уншсан