НЗД-ын нэгдүгээр орлогч өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй мэргэжилтнүүдтэй уулзлаа.Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, эхний ээлжид гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болсон юм.Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо.Цаашлаад төслийн үр дүнд сэргээгдэх эрчим хүч ашиглан галлагаа зогсоосон айл өрхүүдийн карбон кредитийн оноог цуглуулан олон улсын карбон зах зээлд борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс