ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ
Соёлын биет бус өвийг өвлүүлэх "Хөх дөл" төсөл дэлгэцийн бүтээл боллоо
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зориулж байна
Fitch агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” хэмээн үнэллээ
Хоёр аймаг, 55 суманд ИТХ-ын нөхөн сонгууль явуулна
Ү.Оюунзул: Боловсрол, хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлыг бодлогоор хангахад анхаарна
Орон сууцны үнэ 12.7 хувиар өсжээ
Хайгуулаа орхигдуулсан газрын тос
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Испанийн Хаант Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчез-ыг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.Талууд хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.
0 Сэтгэгдэл