Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд хятадтай түншлэх нь алдаа гэж үү

Саяхан “Wall Street Journal” сэтгүүлд Эриксон, Коллинз нар Монголын уул уурхай болон олборлох салбарын тухай өгүүлсэн “Нөөцийн үндэсний үзэл” нийтлэлдээ “Монголд оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалт нь тус улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх юм биш байгаа” гэж зовнижээ. Хятадууд уул уурхайн бүтээгдэхүүнээ Номхон далайд гаргахын тулд  Монголын төмөр замд өөрийн нөлөөллөө өргөтгөх нь. Монголын уул уурхайн салбарт дэд бүтэц  бий болгох замаар газарзүйн нөлөөллөө бэхжүүлэх гэсэн нь тэдний буруу биш.

Энэ нь нөөц баялгийн үн­­дэсний сонирхол, эл сал­барт гадаадын хөрөнгө оруу­лалт, ялангуяа Хятадын оролцоог багасгах, Хятадын эсрэг  гэсэн Монголын улстөрчдийн  со­нир­холтой зөрчилдөж байгаа юм. 1990 оноос эхлээд монголчууд төрөөс гаргаж байгаа шийдвэр ард иргэдийнхээ эсрэг бойж болохгүй хэмээн тэмцэж ирсэн. Тэгэхээр энэ удаа олон нийт уул уурхайн олборлох салбарт Хятадын хөрөнгө оруулагчдыг хязгаарлах, тэднийг  олборлох салбарт хариуцлагатай ажиллуулах гэсэн төрийнхөө шийдвэртэй санал нэг байгаа юм.

Сүүлийн үед асар хурдацтай хөгжиж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байгаа компаниудын талаар Засгийн газар нь тун тааруухан бодлого баримталж байгаа хэмээн Эриксон, Коллин хоёрын тэмдэглэсэнтэй  Монголын компаниуд  үндсэн­дээ санал нэг байгаа юм.

Тэдний хувьд Хятадад илүү их нүүрс зарах, гэхдээ уул уурхайн аюулгүй байдлаа хангаж, байгаль орчиндоо хор хөнөөлгүй ажиллахыг хүсч байна. Өнөөдрөөс 20 жилийн өмнө дэлхийд гайхуулж байсан говь нутгаа тэр чигээр нь үлдээхсэн гэсэн сэтгэл монголчуудад байна гэж Эриксон, Коллин хоёр бичжээ. Тэднийхээр Монголын говь нутгийнханд 20 жилийн өмнөх шигээ байгаль орчин нь хэрэгтэй байгаа юм. Ер нь, говийнхны амьдрал нь хойд Хятад, Оросын алс дорнодын хэв заншилтай адил. Уг нь Монголын эрх баригчид 1990-ээд оны дунд үеийнх шиг эдийн засгийн өсөлт буй болж, уул уурхай үүнд таатай нөлөө үзүүлж, ашигт малтмалын лиценз эзэмшдэг компаниуд байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байгаасай гэж бодож буй юм. Гэтэл лиценз эзэмшиж байгаа компаниуд уул уурхайн маш өргөн хүрээтэй ажиллагаа явуулаад байдаг. Үүний зэрэгцээ тэд байгаль орчинд сөрөг нөлөөтэй хариуцлагагүй хандаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж зөвшөөрөл, лицензийг нь хураая гэсэн хөдөлгөөн өрнөхөд хүргэжээ. Ялангуяа уул уурхайн салбарт авлига их байна гэсэн хардлага нь гадаадын хөрөнгө оруулагчдын  лиценз зөвшөөрлийг хураая, үйл ажиллагааг нь зогсооё гэсэн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн юм. Энэ нь олон нийтийн дунд нэр хүндтэй болсон популист улстөрчдийн дунд илүү байна. “Рио Тинто”-той байгуулсан удаан хугацааны гэрээг ялангуяа ихээр хөндөж байгаа. Ганц энэ ч биш Монголд хэрэгжиж байгаа олон төсөл, ялангуяа Таван толгойн нүүрсний уур­хайн төсөлд ч хамаарч байна.

Монгол, Орос, Хятад гэсэн гурван хөршийн хувьд уул уурхайн салбарт барууны технологи нэвтрүүлэх, энэ салбарын туршлагаа хуваалцах гээд хамтын ажиллагаа маш чухал. Гэхдээ барууны компаниудад бол удаан хугацааны хариуцлагатай хамтын ажиллагаа л чухал.

Монголчуудын хувьд мэдээж уул уурхайн олбор­лох салбараасаа хараат бу­сад орнуудтай адил л бай­галийнхаа баялгийг ашигтай зарцуулахыг боддог. Хятад руу богинохон төмөр зам тавибал монголын уул уурхай нь Хятадаас, хятадын хэдхэн компаниас л хараат болно. Нүүрснээс хамаарсан ийм богино хугацааны их орлого нь Монголд нэг их ашиггүй нь мэдээж. Нөгөө талаас Монголын улстөрчид төмөр замын сүлжээгээ өргөтгөж уул уурхайн баялгаа гарган Орос, номхон далайн бүс нутагт  өөрийн нөлөөгөө бэхжүүлэхэд чиглэж байна гэж болно. Энэ нь нэгдүгээрт, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлснээр говь нутагтаа аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх боломж бий болгож, өмнөд нутгийнхаа олон хүний амьдралыг дээшлүүлэх. Хоёрдугаарт, Монголын амьжиргаа доогуур өмнөд нутгийг алс дорнод, зүүн өмнөд Азитай холбож, эдийн засгийн ирээдүйд нь дэмжлэг  өгөх. Гуравдугаарт, монголчууд Хятад, Оросын боомтоор дамжуулан Зүүн өмнөд Ази, Европт ч  өөрийн гэсэн зах зээлтэй болох юм.

 Гэхдээ зах зээл гэдэг ямагт өөрчлөгдөж байдгийг мартаж болохгүй. Ер нь Монгол Улсын хувьд Оросоос эдийн засгийн хувьд хараат байсан гашуун туршлага бий. Өнөөдөр хоёр хөрш нь өөр өөрийн байр сууриа энэ улсад бэхжүүлэх гэж том том төсөлд оролцохоор улайрч байгаа болохоор Монголын хувьд эдийн засгийн өөр томоохон түнш хайх нь чухал болоод байгаа юм.

Том хөрштэй аль ч улс орны адил Монголд Хятадын улсын үйлдвэрийн газруудын оролцоог хязгаарлах сонирхол байсаар байна. Монголд өнөөдөр байгалийн баялаг, үндэсний нөөц гэдэг  ч Хятадын эсрэг үзэл бодол нь амжилтад хүрэхгүй  байгаа дүр зураг харагдсаар байна.  Үүнийг сүүлийн 20  жилд энэ оронд газар авсан хариуцлагагүй уул уурхай, нийгмийн хариуцлагагүй байдал, дэд бүтцээ өргөжүүлэх гэсэн хийрхэл зэрэг баталж байна. Энэ бүхнээс үүдээд бодоход Монголын уул уурхайн хэтийн төлөв нь алдаатай яваад байгаа юм биш биз гэж асуухад хүрч байгаа юм.

Бэлтгэсэн: Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан