Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Эргийн цэвэрлэгээ хийлээ
Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэмжээг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран 2024 оны есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 6 дахь жилдээ Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ.Энэ жил "Леона резорт"’-оос "Сувдан эрэг" хүртэл, далайн зах болон засмал замын урд, хойд хэсэг, усан замын зогсоол хэсгээр хог хаягдлыг цэвэрлэх явцад олон тооны хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ нийт 27 шуудай хог цэвэрлэж ангилан ачиж хогийн цэгт буулгалаа.Эрэг дагуу жуулчны баазуудыг ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, хамтран ажиллалаа.НҮБ-аас Далай тэнгисийг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.
0 Сэтгэгдэл

























