Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Уг уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төслүүд манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад бид талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 оны байдлаар хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 3, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 3 төсөл, хөтөлбөр, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 3 төсөл, хөтөлбөр бий. Эдгээрээс Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл болон Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл хийх төслийг үр дүнтэй хэрэгжүүлж байна” гэдгийг хэллээ.Эдгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор барьж, Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бий болгож байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороололд эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг шийдэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор төслүүд амжилттай хэрэгжиж буй билээ.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд:
- Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг сайжруулах төсөл
- Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх
- Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл
























