Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

 

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж буй. Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ. Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний  8 нэр төрлийн 108 ширхэг  хүнсний бүтээгдэхүүнийг хурааж,  7 аж ахуйн нэгж, иргэнд 5,200,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс ил задгай хүнсний худалдаа эрхэлж буй 3 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна.Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногооны 18 нэр төрлийн  дээж авч Стандарт хэмжил зүйн газрын харьяа хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хорио цээр болон пестицидийн үлдэгдэл, нитрат тодорхойлохоор шинжилгээнд хамруулаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах талаар  23 аж ахуйн нэгж, иргэнд  хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан