Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

 

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орж Хөвсгөл аймгийн зарим сумдад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 16:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:01 цагт очиход, иргэн Гнь 1 өрөө байрандаа галлагааны зуух байрлуулж гал түлж утаа нь агааржуулалтын хоолойгоор гарч байсныг шалгаад буцсан. 

- Сүхбаатар аймаг, Асгат сум. Их-Уул баг “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т. суудлын автомашин шатсан гэсэн мэдээллийг 09.15-ны өдрийн 13:30 цагт цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийн алба хаагчид 15:45 цагт очиход, иргэн М-ийн эзэмшлийн “Тоёота Prius-50” загварын суудлын автомашин бүрэн шатсан байсан. 

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. Бурхи 9 дүгээр баг 22 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:45 цагт хаягт очиход, иргэн М-ын эзэмшлийн 2х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

-Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Салхит 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан, 12:50 цагт хаягт очиход, иргэн Б-ийн эзэмшлийн “Тоёота Марк 2” загварын суудлын автомашины дотор хэсэг шатаж байсныг, 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:12 цагт хаягт очиход, иргэн Т-ын эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт бүрэн шатаж, 5х16 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 давхрын 4х4 метрийн хэмжээтэй өрөө рүү дамжин тархсан байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

-Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум. Талын булаг 4 дүгээр  баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т. “Гуяны ам” гэдэг газар өвс ачсан автомашин шатсан гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 70 км замыг туулан 17:40 цагт очиход, иргэн Х-ын эзэмшлийн “Bongo-3” загварын өвс ачсан ачааны автомашин шатаж байсныг 1:15 цаг ажиллаж унтраасан. 

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Баянхонгор аймаг, Баянлиг сум. Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т 09.15-ны өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 13:41 цагт мэдээлсэн. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай мэдээлсэн. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан