Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгууллаа.Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 32 отогт байрласан 150 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлж албан шаардлага өгсөн байна. Давхардсан тоогоор 100 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг танилцуулан арга хэмжээ авчээ. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн юм.

Хуш модны самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2010 оны 450 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-ын ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой юм. Иймд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйлдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан