Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна “Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
Э.Хулан: Томуу төст өвчний шинж тэмдэг 3-5 өдөр үргэлжилнэ

Баатарын НЯМСҮРЭН

Ханиад,  вирусээс урьдчилан сэргийлэх талаар “Буянт манал” ӨЭМТ-ийн хүүхдийн эмч Э.Хулангаас тодрууллаа.

-Гадуур  ханиад томуугийн дэгдэлт их байна. Энэ нь ямар вирусээр дамжиж халдварлаж байна вэ?

-Гадуур сургууль, цэцэрлэг  эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж  байна. Энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдвар.  Тухайлбал, нэг ангид томуутай хүүхэд байлаа гэж бодоход 50 хувь нь халдвар авна. Халдвар авсан хүн ханиах, найтаах тоолонд  амьсгалын замаар вирус тархдаг. Энэ жилийн хувьд халуурах, толгой өвдөх, ханиалгах, гүйлгэх, үе мөч, булчингаар өвдөх гэх мэт  шинж тэмдэг илэрч байна.  Ханиад  нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг өвчин.Томуу төст өвчин вирусээр үүснэ. Дээрх хоёр өвчний ялгааг ойлгох чухал. Одоогоор томуугийн А хүрээний вирус, риновирус , иж томуугийн вирусээр үүсгэгдэж байна. Мөн томуугийн В хүрээний вирус эргэлтэд орж халдварыг үүсгэдэг.

Томуугийн улирлаас бусад үед  дуусаж риновирус аденовирус, ротавирус зонхилон халдвар үүсгэж эхэлдэг боловч шинэ сэргэж буй вирусийн халдварууд дэгдэх магадлал өндөр болдог. Мөн гэдэсний халдварт өвчний үүсгэгч өвчлөл үүсгэж эхэлнэ. 

-Энэ жилийн хувьд ямар өвчин илүү зонхилж байна вэ?

-Томуугаар үүсгэгдсэн өвчний амьсгалын доод зам буюу уушгины үрэвсэл үүссэн, хатгаа болсон хүмүүс гуравдугаар шатны эмнэлэгт хандан эмчлүүлдэг. Энгийнээр хэлбэл эхэндээ хамар битүүрч, хоолой өвдөх, бага зэрэг ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Өнөөдрийн байдлаар 25 хүн оношилгоонд хамрагдахад 17- 30 насны  зургаан иргэн уушгины хатгаа өвчнөөр оношлогдоод байна. Өнгөрсөн жилийн тооноос хоёр дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарсан.

-Ханиад хүрсэн үед ямар шинж тэмдэг биед илэрдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Томуу,  томуу төст өвчний шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ханиад ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг. Томуу томуу төст өвчний үед хоолой өвдөх, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх, халуурах, ядарч  сульдах шинж тэмдгүүд илэрнэ.

-Аль улиралд өвчлөл илүү нэмэгдэж байна вэ?

-Хүйтэн бүсчлэлтэй учир цаг агаарын байдлаас болоод өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жил томуу өвчин эрт тархаж олныг хамрах эрсдэлтэй байна. Томуу, томуу төст өвчний улирал маш тодорхой байдаг. Тухайн жилийн аравдугаар сараас эхлэн хүн амын дунд өвчлөл нэмэгдэнэ. Томуу, томуу төст өвчин 12-2 саруудад дэгдэлт оргил үедээ хүрч,  гуравдугаар сараас эхлэн буурдаг зүй тогтолтой. Энэ оны наймдугаар сарын  байдлаар гэхэд гуравдугаар шатны эмнэлэгт хандах иргэдийн тоо буурахгүй байна.

-Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн эм ууж эмчлэх нь бий. Энэ нь хэр зохистой вэ?

-Ханиад болон томуу нь вирус учраас дур мэдэн антибиотик эмчилгээг хийх нь буруу. Вирусийн халдварын үед дархлааны хариу урвал өрнөж хүүхэд болон насанд хүрэгчид халуурдаг. Халуураад эхлэхээр шууд антибиотик уудаг шүү дээ. Мөн бага насны хүүхдэд дур мэдэн вирусын эсрэг эмийг өгдөг. Нийлмэл найрлагатай парацетамол агуулсан эмнүүдийг халуун бууруулах парацетамолтой хавсран өгөх тохиолдолууд бий. Эцэг эхчүүд зарим тохиолдолд оройн  цагаар эмийн санчид хүүхдийнхээ зовуурийг хэлж эм авдаг. Иймд хүүхдэдээ болон өөртөө заавал цаг гаргаж эмнэлэг, эмчид хандахыг зөвлөе.

-Ханиадаас хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ?

-Вирус нь агаар дуслын замаар халдварладаг учир хамгийн энгийн амархан арга маск зүүх.  Гараа халуун бүлээн усаар тогтмол савандаж угаах шаардлагатай. Томуугийн улирлаас өмнө томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь томуугаар өвдөх үед хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Томуугийн вакцин нь ДЭМБ-аас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дархлаа тогтоох чадвар бүхий тарилга. Мөн өвчилсөн үедээ аль болох боломжоороо ажил хичээлээс чөлөө авах нь тархалтыг бууруулдаг. Томуугаар өвдсөн ахмад настан бага насны хүүхэд,  жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.  Гэрийн дотоод агааржуулалт болон чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийдэг байх нь үр дүнтэй. Үүнээс гадна дархлаагаа дэмжих  хэрэгтэй. Сайн унтаж амрах, хооллолтдоо анхаарах чухал.  Эдгээр хоёр хүчин зүйл нь дархлааны эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг. Дэлгэцийн хэрэглээг багасгахыг зөвлөмөөр байна. Үүний уршиг нь нойргүйдэл, стресс үүсгэнэ. Тиймээс эмчийн зөвлөгөөг сайн дагах. Тухайн эмчилгээг бүрэн хоногоор нь эмчлэх чухал. Хүмүүс эм уугаад халуун нь бууж , биеийн байдал нь сайжрахаар эмчилгээгээ зогсоодог. Энэ нь буруу жишиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7420)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан