Улаанбаатар хотод сүүлийн үед иргэдийн бухимдлыг барж байгаа нэг зүйл бол такси үйлчилгээ болон зогсоолын асуудал болоод байна.
Нийслэлийн хүн ам жил бүр нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр
1.2 сая хүн буюу улсын нийт хүн амын 38.2 хувь нь нийслэлд байнга оршин
сууж байна. Үүнийг дагаад нийтийн тээврийн үйлчилгээний эрэлт нэмэгдэж
нийслэлийн нийтийн тээврээр нийт хүн амын 60 хувь нь үйлчлүүлдэг ажээ.
Үүнтэй зэрэгцэн иргэдийн зүгээс чанарыг шаардах болсон нь зүй ёсны хэрэг
гэж болно. Үүнээс такси үйлчилгээг онцлохын учир нь иргэдийн худалдан
авах чадвар нэг үеийг бодвол сайжирч хүн бүр шахам унаа хөлөглөн
түүгээрээ такси үйлчилгээнд давхар явах болж. Энэ нь Улаанбаатар хотын
такси үйлчилгээг уналтад оруулах болжээ.
Өнөөдөр нийслэлд 15 аж ахуйн нэгж байгууллагын 729 такси өдөр тутам
үйлчилгээнд гардаг ч том оврын автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог
болсоноор багагүй хэмжээний алдагдалд орж эхэлсэн байна. Таксины
жолоочдын ярьж буйгаар тэд өдрийн орлогоо гүйцээх гэж өдөр, шөнөгүй
давхих болжээ. Дэлхийн улс орнуудад тодруулбал ОХУ-ын хотуудад 1000 хүн
тутамд 1-2, Өмнөд Солонгост 3-4 такси ноогдож байгаагаас харвал манай
улсын нийслэлд өдөрт 3000 такси тогтмол үйлчилгээнд гарах шаардлагатай
болж байгаа юм. 2011 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн
таксины зогсоолын найман цэг байгуулаад байгаа ч энэ нь хангалтгүй тоо
гэнэ. Өнөөдрийн байдлаар дуудлагын такси үйлчилгээг гурван аж ахуйн нэгж
1950, 1616, 1894, 300000 зэрэг утсаар авч дуудлагаар үйлчилдэг байна.
Ингэхдээ ямар нэг нэмэлт хөлс авдаггүй гэсэн. Мөн автомашины улсын
дугаарын сүүлийн тоогоор замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон хотын
захирагчийн шийдвэр таксинд хамаарахгүй гэдгийг иргэдэд сануулъя.
2012 онд байгуулах таксийн зогсоолийн жагсаалт
Энэ талаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан ч газрын асуудал шийдэгдэхгүй байсаар өдий хүрсэн нь хүндрэл үүсгэх болжээ. Төлбөртэй болоод төлбөргүй зогсоолын хувьд нийслэлийн Нийтийн тээврийн газрын мэдлээс давсан асуудал гэнэ. Харин үүнийг Авто замын газар мэднэ гэсэн хариултыг холбогдох албан тушаалтан өглөө. Иргэдийн зүгээс такси гэдэг автобус биш нэгдсэн зогсоол байх ёстой ч хүссэн газраасаа түргэн шуурхай үйлчлүүлж байя гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг байна. Энэ хүсэл хэзээ биелэхийг одоо хүлээх л үлдлээ.
Зохиогчийн эрх: Нийслэл таймс сонин
Е.ЧИНБАТ