Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Тэрээр, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой гэдгийг онцлов.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаатай мөнхийн хөрш Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оросын ард түмэн “Аугаа эх орны дайн”-ы үеэр Монголын ард түмний үзүүлсэн тусламжид гүн талархалтай ханддаг гэв. Тэрээр Монгол Улс, ОХУ хооронд, цаашлаад хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан