Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
Энэ сарын 10-15-ны хооронд Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо болох Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох Монгол Улсын багт Боловсролын сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардуулав.Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэн. Түүнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байв.Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн хамт олон та бүхэнд амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
























