Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Сургагч багшаар ажиллах хүсэлтэй албан хаагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, ажлын байран дээрх ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Сургагч багшийн нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөөц бүрдүүлэх зорилгоор дараах сургалтуудыг заах сургагч багш нарыг сонгон шалгаруулж авна. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах сургагч багшаар ажиллах хүсэлтэй албан хаагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
| Сургалтын нэр | Сонгон шалгаруулах багшийн тоо |
| Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн ERP системийн хэрэглээ |
1 |
| Өргөдөл, гомдлын системийн хэрэглээ |
1 |
| Бодлогын баримт бичиг, байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй |
2 |
| Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан боловсруулах арга зүй |
2 |
| Хүн төвтэй төрийн үйлчилгээ, хүний эрх, жендерийн асуудал |
2 |
- Сургагч багшаар ажиллах сонирхолтой албан хаагчид 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16:00 цагаас өмнө azzaya.t@hrdc.ulaanbaatar.edu.mn хаягаар доорх бичиг баримтыг илгээнэ үү.
Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 80843455
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Сургагч багшаар ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн Эссэ (150 хүртэл үгтэй)
- Багшлах эрхийн үнэмлэх (давуу тал болно)
- Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн албан хаагч ярилцлагад оролцоно.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
0 Сэтгэгдэл
























